Фото зураг, уран зураг-аас гадна гадны орнуудад стилист, илластратор, артистууд хүчээ авч байгаа бөгөөд тэдний уран бүтээлүүдээс хүргэж байя гэж бодлоо. Монголд бол стилист, артист битгий хэл фото зурагчдыг ч хүмүүс төдийлөн сайн ойлгоддоггүй. Шинэ залуу уран бүтээлчдийн нэг Английн стилист Hope Von Joel-ийг танилцуулж байна. Тэр Лондонд Central St.Martins-н сургуулийг сүлжмэл эдлэлийн дизайнерын чиглэлээр төгссөн. Тэр Nylon, Oyster, Dansk, Arena, Vogue гэх мэт загварын томоохон төлөөллүүдтэй хамтран ажилладаг ба, Alanis Morisette, The Rumblestrips , The Zutons, модел Jade Jagger гэх мэт уран бүтээлчдийн стилист-ээр ажиллаж байсан. Hope Von Joel ямар ч зурганд гайхалтай өнгө нэмж чаддаг, өөрийн гэсэн онцлогтой.
November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)



0 comments:
Post a Comment