October 21, 2009

Manolo Blahnik 2010 оны хавар зун

Америкийн хамгийн чадварлаг гутлын дизайнеруудын нэг Маноло Бланик-ийн 2010 оны хавар зуны шинэ загваруудаас танилцуулж байна. Бланик бол олны танил байхыг хүсдэггүй, нам жимхэн ажлаа хийгээд явж байхыг илүүд үздэг хүн. Харин 2008 онд гарсан Sex and the city the movie кинон дээр гарах бараг бүх гутлууд түүний зохиосон загварууд байсан нь түүнийг олны хараанд өртөхөд хүргэсэн бөгөөд, үүнээс болоод түүнд их тавгүй байх болжээ. "Таксины жолооч хүртэл намайг андахаа болилоо, би ер нь энэ алдартай хүмүүс, кино одуудыг үзэн ядаж байна" гэж тэр хэлсэн байдаг. Нэгэн бодлын амар ч юм шиг.. Хүн бүхэн танидаг мэддэг, олны танил, коммершиал, нөгөө л нэг Маноло Бланик байснаас, огт байгаагүй нь дээр гэж тэр үзсэн байх. Би ч бас ижил бодолтой байна. Дэлхийн өнцөг булан бүрт хог новш мэт дэндүү олноороо хөглөрөх дууриамал хувцаснууд.. Хуурамч Луи Вуиттон, Гуччи, Версаче... Тэр үүнийг хүсээгүй нь ойлгомжтой. Заза сэдвээсээ хадуураад явчихлаа хэхэ. Дараа энэ тухай дэлгэрэнгүй нийтлэл хүргэнээ.








0 comments: